![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0520/4159-1.jpg.1100x0_q85.jpg)
Дорнод аймгийн Баяндун сумын О.Энхтуул эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн гүйгчдийг халуун дотноор хүлээн авч амттай сайхан хоолоор дайллаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0520/4159-4.jpg.1100x0_q85.jpg)
Дорнод аймгийн Баяндун сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Эрдэнэчулуун сурагчдынхаа хамтаар Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн галт бамбарыг өөрийн сумын нутаг дээрээ хүлээн авч гүйлээ.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0520/4159-6.jpg.1100x0_q85.jpg)
Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болдмаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн галт бамбарыг өөрийн сумын нутаг дэвсгэр дээрээ амжилттай аялуулан зохион байгуулав.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0520/4159-19.jpg.1100x0_q85.jpg)
Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын дарга М.Баторгил, ЕБС-ийн захирал Б.Балсанханд, биеийн тамирын багш С.Сайнбат нар сургуулийн сурагчдынхаа хамтаар галт бамбарыг угтан авч өөрийн сумын нутгаараа буухиалан гүйцгээлээ.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0520/4159-67.jpg.1100x0_q85.jpg)
Дорнод аймгийн Гурванзагал сумын ЗДТГ-ын дарга Г.Цэцэгсүрэн, ИТХ-ын НБД Б.Аззаяа тэргүүтэй төсөвт албан байгууллагын ажилчдын төлөөлөл сургуулийн сурагчдын хамтаар галт бамбарыг угтан авлаа.