ОРОЛЦОХ

Slide4 Slide1 Slide3 Slide2

Энх Тайвны Гүйлтэнд та дараах байдлаар хувь нэмрээ оруулж болно.

Гүйн ирж буй Энх Тайвны Гүйлтийн Багийг зам дээр нь угтан авч, гүйлтэнд нэгдэн ороорой. Гүйгчдэд дэмжлэг үзүүлэн, гүйн өнгөрөх тэдний зүг гараар даллан баяр хүргэж, эсвэл бамбарыг барин гүйн гүйлтэнд оролцоорой. Та гүйлтийн хувцсаа өмсөн, гүйлтийн багийнхантай хамт гүйх зайгаа 100 метрээс 10 км-ийн сонгон авч болно. Энх тайвны гүйлтийн баг гүйлтийнхээ маршрутын дагуу гүйж байгаа учраас дайрч өнгөрсөн цэгтээ буцаж ирэхгүй гэдгийг санана уу. Иймээс та буцаж ирэх унаагаа өөрөө зохицуулах хэрэгтэй. Энх Тайвны Гүйлт танай нутгаар, хэзээ дайрч өнгөрөхийг манай веб хуудсанд байгаа маршрутаар мэдэх буюу 11324162 утсаар асууж мэдэж болно.


Энх Тайвны Гүйлтийн баг танай хотод ирэхэд тэднийг угтан авах арга хэмжээг зохион байгуул. Олон улсын гүйлтийн багт хотынхоо өвөрмөц зочломтгой байдлыг харуулаарай. Арга хэмжээ болох газар цэцэрлэгт хүрээлэн, түүх дурсгалын газар, хотын хүлээн авах танхимууд, сүм, хийд, кафе, ресторан байж болно. Хүндэтгэлийн арга хэмжээ дээр хотынхоо албаны хүмүүс, найз нөхөд, Энх Тайвны Гүйлтийн санааг дэмжиж байгаа хүмүүсийг урьж, Энх Тайвны Гүйлтийн Багт энхийн төлөө зүтгэл гаргаж байгаад баяр хүргээрэй.


Бид нартай холбоо барьж нутагт орондоо зохиогдож байгаа арга хэмжээтэй танилцаарай. Энэ арга хэмжээнд оролцон, Энх Тайвны Гүйлтэнд хувь нэмрээ оруулаарай.


Энх Тайвны Гүйлт хэвлэл нийтлэлийг дэмждэг учраас Энх Тайвны Багийг өөрийн бизнесс, байгууллагатаа урихын зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түүний ирж байгааг мэдээлээрэй. Ингэснээр алдарт бамбарыг барьсан Энх Тайвны Гүйлтийн Багтай авахуулсан танай байгууллагын зураг сонин, мэдээллийн хэрэгслээр цацагдах болно. Мөн бид веб хуудасныхаа өдөр дутмын мэдээнд гаргах болно. Хэвлэл мэдээллийн талаар санаагаа бидэнтэй холбоо барин хуваалцаж болно.


Та дууны хамтлагийн хөгжимчин, эсвэл хор, хамтлагт дуулдаг хүмүүсийг таньдаг байж мэднэ. Тэд Энх Тайвны Багт зориулан дуу зохион дуулж, тоглож болох юм. Бусдыг бас урин оролцуулж, жижиг концерт зохион байгуул. Бидэндтэй холбоо барин цаг хугацаагаа тохирч, өөрийн хотдоо жижиг хэмжээний концерт зохион байгуулах газар олоорой. Концерт зохион байгуулах газар тань маш энгийн байж болно: өөрийн сургуулийн өрөө, албан газрын зориулалтын тасалгаа, эсвэл гол замын дагуу тохиромжтой, аюулгүй газар, гадаа байж болох юм. Үүнийг та эрх бүхий байгууллагаас асууж тодруулж хийнэ гэдэгт бид найдаж байна. Мөн та өөрийн зохиосон энх тайван, гүйлтийн дуугаа дуу хураагчид хурааж, гүйгчдэд илгээгээрэй. Таны дуу гүйгчдийг урамшуулах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Latest reports from Mongolia - 2023

view all

Latest reports - around the world:

view all