• Slide3
  • Slide2
  • Slide1
  • Slide4

Mongolia

СУРГУУЛЬ БА ХҮҮХЭД

Энх Тайвны Гүйлт жил бүр дэлхийн 100 гаруй орны мянга мянган сургуулиар зочилдог юм. Энэ үед сурагчид гүйгчдийг угтан авч, бамбарыг барин, илүү эв эе, найрамдал нөхөрлөл бүхий орчинг бий болгох хүсэл, эрмэлзлээ илэрхийлэх боломжтой болдог.

Энэ хуудас дээр анги танхимдаа тайван, амгалан, эв эе, нөхөрлөлийг бий болгох хэд хэдэн санааг санал болгосоныг тольдон харна уу.

Бид бас та бүгдийн бүтээлч санааг хүлээн авахдаа баяртай байх болно. Бидэнд хандаарай.

Энх Тайвны Гүйлтэнд бэлдэх тухай


 
  • Гүйгчидтэй хамт дуулахын тулд Энх Тайвны Гүйлтийн дууг сурсан байх,
  • Энх Тайвны Гүйлтийн Өдөрт зориулан энхийн тагтаа хийх буюу зурах,
  • Эв эе, энхийн тангараг бичиж, түүнийгээ Энхийн Гүйлтийн багт өгөхөд бэлэн болгох,
  • Цаас, бэлэн материалаар энхийн бамбар хийж, түүнийгээ Энх тайвны Гүйлтийн өдрийн баяр дээр барих,
  • Өөрийн яруу найраг, түүх, өгүүллэгээ баяр дээр хуваалцахад бэлэн болгох,
  • Зураг, бүтээлээ баяр дээр үзүүлэхэд бэлэн болгох,
  • Дуу, хөгжмийн тоглолт бэлдэж, тоглоход бэлэх болох,
  • Сургуулийн хашаанд гүйлтийн замыг сурагчдаар хэмжүүлж, түүнийг энхийн төлөө гүйх зам болгон авах,
  • Сургууль дээрээ эв эеийг бий болгох алхмыг харуулсан хөгжөөнт тоглоом зохиож, тоглох,
  • Энхийн бамбарыг барьж, гүйхэд бэлэн байх.

Улс үндэстнүүдийн тухай мэдэж авах

Сурагчийг самбарын өмнө гаргаад нэг улс эсвэл хэд хэдэн улсыг сонгуул. Олон улсын гүйлтийн багт маань энэ улсуудаас ирсэн тамирчин байж магадгүй юм. Энэ улс энхийн төлөө ямар алхам хийснийг нь асууж хэлэлц. Эдгээр улсуудаар Энх Тайвны Гүйлт болж өнгөрснийг олж мэд. Сурагчид эдгээр улсын Энх Тайвны Гүйлт болж өнгөрсөн сургуулиудтай холбоо барьж болох юм. Мөн энэ үндэстний хувцас, дуу, тоглоомыг олж мэд.

Энх тайвны Гүйлт ирэхэд сурагчид дээрх зүйлсийг сургуульдаа, Энх Тайвны Багт үзүүлж болно. Эсвэл үүнийг бидэнд и-мэйлээр илгээж болох юм.

Сурагчид хамт олноо хэрхэн бүрдүүлэх тухай

Бүлэг, хамт олон болгон өөрийн өвөрмөц аргаар эв эе, харилцан ойлголцлыг олж авахын төлөө чармайдаг. Бид бүгд нэгдэл мэдэрч байгаа газраа л амьдрахыг хүсдэг. Эв эеийн төлөө бүлэг хамт олныхоо дотор хийх бидний өчүүхэн алхам хорвоо ертөнцөд өөрийн энхийн агуу зорилго руу дөхөхөд нь хувь нэмрээ оруулна.

Сурагчдыг ондоо нэгэн хамт олон, сургууль, анги танхимд урьж, тэр хамт олон бидний амьдарч байгаа орчныг хэрхэн өөрийн аргаар өөрчлөн, энх амгалан, нөхөрлөлийн газар буй болгосныг үзүүлж болно. Энэ тухай энх тайвны гүйлтийн баг сургууль дээр чинь ирэхэд танилцуулж болно. Эсвэл бидэнд үүнийг захиагаар илгээнэ үү.

Сурагчдын эв эеийн тангараг

Сурагчдаасаа амьдралаа эргэн харж, өөрийн найз нөхөд, гэр бүл, сургууль, хамт олон, эргэн тойронтойгоо хэрхэн харьцаж байгаагаа цэнээд үзэхийг асуугаарай.  Үүнээс тэд хорвоо, эргэн тойрноо өөрчилөх жижигхэн гарцыг олж чадах болно. Сурагчдаасаа “Эв эеийн тангараг” бичихийг хүсээрэй. Тангаргаа сурагч бүр Энх Тайвны Гүйлтийн үеэр бидэнд бэлэглэж эсвэл бид нар руу илгээж болно.

Тангаргыг дараахь байдлаар бичиж болно: баргар царайтай байснаас илүү ихээр инээмсэглэнэ, бусдад сайн дураар тусална гэх мэт.

Яруу найраг, уран зохиолоор энхийг илэрхийлэх нь

Хүүхдүүдийг дэлхийн энх тайвны сэдэвтэй шүлэг бичихийг урамшуул. Түүний бичсэн шүлгийг сургуулийн ханын сонин, сонинд хэвлэж болно. Манай веб сайтанд зориулж, бидэнд илгээж болно.


Энх амгалан хөгжмөөр

Хүүхдүүдийг нүдийг нь аниулж, уянгалаг, урамшил өгөх дуу сонгоорой. Үүний дараа хүүхдүүдээс юу мэдэрснийг нь асуугаарай.

  • Нүдээ аниад, уянгалаг, урамшил өгөх дуу сонс.
  • Хөгжим сонсоод юу мэдэрснээ ярилцаарай.
  • Ямар зүйл бидэнд эв эеийн мэдрэмжийг өгдөг тухай ярилцаарай.
  • Эв эе байхгүй бол бид ямар байх талаар ярилцаарай
  • Эв эе байхгүй үед юу болох талаар зураг зур.
  • Эв эетэй байх үеийн зураг зур.
  • Зургаа ангийнхаа хүүхдүүдэд үзүүлээрэй.
  • Зургаа сургуулийн болон номын сангийн самбарт тавиарай.

Зургаа бидэнд илгээгээрэй бид өөрсдийн веб хуудсанд байрлуулах болно.


Сургууль дээрээ эв энхийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Бид бусдын хийсэн зүйлд тэвчээртэй хандаж, бусдад хүндэтгэлтэй хандаснаар эв энхийг бий болгож чадна. Хүчирхийлэлгүй асуудлыг шийдэх гэж үргэлж оролдсоноор бид эв энхийг бий болгож чадна.  Эв энхийг бий болгох дараахь 5 алхмаас суралц.

  1. Өөрийгөө болон өрөөл бусдыг гомдоохоосоо өмнө зогс. Гүнзгий амьсгал аваад тайвшир. Хоёр тал бэлэн болсныхоо дараа багштайгаа уулзаж ярилц.
  2. Хүүхэд бүр юу бодож байгаагаа ярих хэрэгтэй
  3. Хүүхэд бүрийн сэтгэл санаа арай дээр болгох шийдлийг олох
  4. Эв эеэ олоход тусалсан нөхөртөө баярлалаа гэж хэлэх
  5. Дээрх жишээгээр үлгэрлэ. Та нарын нөхөд, гэр бүл чинь та нарын хэрхэн эв энхийг бий болгож байгааг анзаарах болно.

Сургуульдаа эв эеийг бий болгогч бол. Өөрийн бодол, эв энхийг бий болгосон туршлагаа илгээгээрэй. Бид өөрсдийн веб хуудас дээрээ тавих болно.


Энэ дэлхий бүхлээрээ энх амгалан байсан бол?

Дэлхийн бөмбөлөг зурж, хүүхдүүдээр Энхийн Гүйлтийн гүйж өнгөрсөн газрыг улаанаар зуруул. Газрын зураг дээр энх амгалан хэрэгтэй газрыг олж тэмдэглэн, тэнд өөрсдийн бодол, залбирлаа наа.

Бид дэлхий хэмээх нэг гэр бүлд амьдарч байсан бол гэдэг талаар дүрсэлж бод. Бүх дэлхийн хүмүүс аз жаргалтай, нэг нэгэндээ тусалж амьдарч байна хэмээн бодож төсөөл. Дэлхий бүхлээрээ, гишүүн бүр нь бие биеэ хүндэлж, хайрласан нэгэн хамт олон байна хэмээн төсөөл.

Эв энхийн талаар хүүхдүүдийн зурсан зураг, бичсэн түүх, шүлгийг илгээвэл бид туйлын ихээр баяртай байх болно. Та нарын зөвшөөрөлтэйгөөр урлагийн бүтээлийг тань дэлхийн үе тэнгийнхэнд чинь үзүүлэхээр бид өөрийн сайт дээр тавьж болно.