Онцлох үйл явдал

Peace Run Team Ny Austrian Forest Schools5 Indonesia Runners

Шри Чинмойн Энх Тайвны Гүйлтийн дэлхий дахинд болсон онцлох үйл явдлыг он оноор доор жагсааж бичье.

2013

2-р сарын 8-нд Тимор Листегийн УИХ тэр аяараа, Ерөнхийлөгч Таур Матан Руак, Ерөнхий сайд Ксанана Гусмао, анхны ерөнхий сайд Доктор Мари Алкатири, УИХ-ын дарга Висенте Гутеррес нар УИХ-ын дарга асан Франциско Гутерресийн хамт Энх тайвны гүйлтийн багийг хүлээн авсан юм. УИХ албан ёсоор завсарлан, дэлхийн энхийг мөрөөдөгч,Нэгдлийн Гэр Энх Тайвны гүйлтийг үндэслэгч Шри Чинмойн хөшөөг хүлээн авч, түүнийг үндэсний Парламентын урд тавьж, нээлтийн ажиллагааг нь хийлээ.

2012

Сербийн Улсын Их Хурлын дарга Доктор Небожса Стефанович европын гүйлтийн багийг албан ёсоор Белград дахь Улсын Их Хурлын танхимд хүлээн авлаа.

2011

ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганы ерөнхийлөгч асан доктор Давидсон Непбори Дэлхийн Энх Тайвны Гүйлтийн 25 жилийн ойд зориулж, түүний үйл ажиллагаа дараагийн арав, хорин жилд дэлгэрэн цэцэглэхийг бэлэгдэн илгээмж өглөө.

2010

Өнгөрсөн он жилүүдэд Африк тив Энх Тайвны Гүйлтийг маш сайхан хүлээн авч байсан юм. 2010 онд Замбиа улсад болсон Энх Тайвын Гүйлтийн нэгэн арга хэмжээг доорхи видеоноос үзнэ үү.

2008

Анхны галт бамбарт буухиач шагналыг Олимпийн 9 удаагийн алтан медальт, Энх Тайвны Гүйлтийн хэвлэлийн төлөөлөгч Карл Льюст гардууллаа. Түүнээс хойш энэ медалийг улс орны удирдагчдад, хүмүүнлэгийн ажилтнуудад, хөгжимчдөд, тамирчдад мөн өөрийн амьдралаа бусдад зориулсан олон, олон хүмүүст гардуулсан билээ.

Энх тайвны гүйлтийн бамбар анх удаагаа Австрали улсыг бүхэлд нь тойрлоо.

2005

Дөрвөн жил завсарласны дараа Шри Чинмой өөрийн Энх Тайвны Гүйлтээ дахин сэргээж нэрийг нь Дэлхийн Эв Найрамдлын гүйлт хэмээн нэрлэлээ.

1999

1999 онд Европын 42 орныг холбон, галт бамбарыг хамгийн хол тасралтгүй дамжуулан гүйлээ.  Гүйлтийн үндсэн баг 90 гүйгчидтэй байсан бөгөөд түүний дотор жил гаран тасралгүй гүйсэн хүмүүс бий.

1995

Ром хотын Ватиканд Пап 2-р Жон Паул Энх тайвны гүйлтийн үндэслэгч Шри Чинмойгоос галт бамбарыг хүлээн авлаа.

Сүр жавхлан Хатан хаан II Элизабет Дэлхийн II дайн төгсгөл болсны  50-н жилийн ойд зориулсан үйл ажиллагааны нэг хэсэг болох Их Британи даяар төлөвлөгдсөн 'Энхийн 1800 дохио' арга хэмжээний хамгийн эхнийхийг  Шри Чинмойн Энх Тайвны Гүйлтийн бамбарыг асааснаар эхэлсэн билээ.

1994

10-р сарын 1-нд Италын Ром хотод Тереза эх Шри Чинмойтой уулзаж, Энх Тайвны Гүйлтийн бамбарыг барьж хүндэтгэл үзүүллээ.

1991

Анх удаагаа 1991 онд бамбарт гүйлт Изриал Египт хоёрыг, 1993 онд Египтийг Жордан Изриал хоёртой, 1995 онд Египтийг Палестинтай холболоо. 1999 онд энэ түүхэн бамбар дээрхи дөрвөн орныг бүгдийг нь холбож өгсөн билээ.

1987

1987 оны 4 сарын 27-нд Энх Тайвын Гүйлтийн нээлтийн ажиллагаа Америкийн Нэгдсэн Улс орон даяар телевизийн мэдээгээр, дэлхий дахинд "Өнөөдрийн шоу" нэвтрүүлгээр цацагдсан юм. Нью-Йорк хотын төв, Олон Улсын Худалдааны Төвийн дэргэд Кларенс Клемонс, Карли Саймон, Нарада Михиал Волден нарын алдар нэртнүүд гүйлтийг үндэслэгч Шри Чинмойн Энхийн Гүйлтийн үйл ажиллагаанд нэгдсэн бөгөөд баяр хөөр болсон олон зуун хуран цугларагсад энх тайвны төлөө анхны алхмаа хийсэн юм. Дараахь видеоноос энэ гүйлт өнгөрсөн хорин таван жилийн турш хэрхэн хөгжиж ирснийг үзээрэй.

Latest reports from Mongolia - 2023

view all

Latest reports - around the world:

view all