• Slide1
  • Slide4
  • Slide2
  • Slide3

Mongolia

ТАНИЛЦУУЛГА

Энх Тайвны Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой, олон улсын буухиа гүйлт юм. Гүйгчид энх тайвны бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан, дэлхийн 140 гаруй орноор аялуулсан. Энх Тайвны Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжтой.

Үндэслэгч - Шри Чинмой

Дэлхийн дахины энх тайвныг бэхжүүлэхэд спорт томоохон үүрэг гүйцэтгэх чадалтай гэж эв найрамдлын гүйлтийг үндэслэгч Шри Чинмой үздэг.

Зохион байгуулагчид

Дэлхий дахинд энх тайван байдал улам бат бөх бүрэлдэн бий болох ёстой гэсэн Шри Чинмойн үзэл санааг дэмжигчид сайн санаагаар нэгдэн, уг гүйлтийг зохион байгуулдаг юм.