• Slide1
  • Slide2
  • Slide4
  • Slide3

Mongolia

ХЭВЛЭЛ

Хэвлэл мэдээлэлд

Энх Тайвны Гүйлт бол илүү энх амгалан дэлхийн төлөө хүн төрөлхтний нэгэн зорилгот тэмүүллийг илэрхийлсэн дэлхий нийтийн буухиа гүйлт юм. Сүүлийн гуч гаруй жил зохиогдсон энэ Энх Тайвны Гүйлт жирийн хүмүүсийн дунд эв эе, энх амгаланг бий болгохын төлөө бий болсон хүн төрөлхтний хамгийн том, хамгийн урт гүйлт. Байгуулагдсан цагаасаа хойш галт бамбар 140 гаруй үндэстнүүдэд айлчлаад байна.

Гүйлтийн замд ондоо ондоо нийгмийн давхаргын хүмүүс, хүүхдээс эхлэн ахмад настан хөгшид, жирийн иргэдээс эхлэн тив дэлхийн удирдагчид гүйгчидтэй нэгдэн, галт бамбарыг барин хэдхэн алхмаас хэдэн километр гүйн, дэлхийн эв нөхөрлөл, сайн санааны үйл хэрэгт өөрийн мөрөөдөл, найдвараа хандивлан, нэмэрлэж байна. Шууд оролцоо болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин Энх Тайвны Гүйлт сая сая хүний ​​амьдралд хүрч байна.

Биеийн тамираар хичээллэдэг эсэхээс мөн залуу болон настай эсэхээс үл хамааран хүн бүр энэ гүйлтэд оролцох боломжтой. Бамбарыг барин цөөн хэдэн алхам, хэдэн гудамж, хэдэн км гүй. Эсвэл зам дагуу болох гүйгчдийг хүлээн авах ёслолд оролцоорой. Энэ бүхэн бол дэлхийн амар амгалангийн төлөө хийх таны алхам, үүрэг амлалт юм.

Хүн бүрт бамбарыг барих боломж олдоно.