
On the third day of the Peace Run, we successfully finished our event in Khentii Province and are now ready to continue our journey. We thank the Khentii Sports Committee for their excellent organization of the activities.
Энхийн Гүйлтийн 3 дах өдрөө бид Хэнтий аймгийг хамарсан "Энхийн Гүйлт"-ийн арга хэмжээгээ амжилттай өндөрлөж, дараагийн аяллаа эхлэхэд бэлэн боллоо. Хэнтий аймаг дахь үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулсанд талархан, тус аймгийн БТСГ-н төлөөлөгч, орлогч дарга Г.Солонго-д талархлын бичиг гардуулав.

Mr. Batsukh, a representative of the elders of Khentii Province, arrived with his family to pay respect to the Peace Torch.
Хэнтий аймгийн ахмадуудын төлөөлөл Батсүх гуай гэр бүлийн хамт Энхийн Бамбарт хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирлээ.

Local leaders kindly gathered to see us off and joined us for a memorable group photo.
Биднийг үдэн гаргахаар ЗДТГ, ИТХ, БТСГ-н төлөөллүүд цугларч, дурсгалын зураг татуулав.

We expressed our heartfelt gratitude to B. Sarnai, the eldest daughter of team member S. Oyungerel, for warmly welcoming the team, generously offering home-cooked meals and treats, and supporting us with such kindness.
Багийн гишүүн Сэ.Оюунгэрэлийн ууган охин Б.Сарнай нь баг тамирчдыг халуун дотноор угтан авч, гарын хоол, амттанаар дайлан, сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлсэнд талархаж, Шри Чинмойн "Оргилуур Урлаг" бүтээлийг дурсгав.

We sincerely thank Sarnai for the delicious lunch boxes she lovingly prepared and sent for our long day of running.
Урт өдрийн гүйлтэнд маань зориулж, амттай хоол бэлтгэн илгээсэн Сарнайдаа баярлалаа.

Athletes from the Khentii Province took part in a relay run to see off the Peace Torch.
Хэнтий аймгийн хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид галт бамбарыг үдэхээр буухиалан гүйлээ.

Russian runner Anna receives the torch from Team Khentii and is ready to start her run.
ОХУ-н гүйгч Анна Хэнтий аймгаас бамбарыг хүлээн авч, замдаа гарах мөч...

To the people of Khan Khentii, birthplace of Great Chingis Khan — may your spirits blaze bright like a flame!
Эзэн Чингисийн Өлгий - Хан Хэнтий нутгийн зон олондоо галын дөл шиг бадран гийж, өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Roxana is from Romania, which is famous for the Dracula story—and that totally makes sense.
Румын улсын гүйгч Роксана, тэрбээр Дракулагийн түүхт нутгаас ирсэн гэдэг.

Here, Badamaa joyfully sets off on today’s run...
Бадамаа маань энэ өдрийн гүйлтээ аз жаргалтайгаар эхлүүлж буй мөч...

Babi is our photographer, who is rarely seen in photos.
Зурагчин Баби, түүнийг бид зурагнаас бараг л олж хардаггүй.

The moment of entering Sukhbaatar Province, the homeland of Mongolia’s fastest horses...
Монгол хурдан морьдын өлгий Сүхбаатар аймгийн нутаг руу орох мөч...

This year, we planned to pass through Tumen Tsogt — the only sum from Sukhbaatar Province. The sum’s administration and local residents warmly welcome us.
Энэ жил бид Сүхбаатар аймгийн төлөөлөл, Улсын ТэргүүнийТүмэнцогт сумын нутгаар дайран өнгөрөх төлөвлөгөөтэй бөгөөд сумын захиргаа болон иргэдийн төлөөлөл биднийг халуун дотноор угтан авлаа.

Team member Erdenetsetseg has the opportunity to meet with her paternal relatives.
Багийн гишүүн Эрдэнэцэцэг аавын талын хамаатнуудтайгаа уулзалдах боломж тохиолоо.

Team member Sarankhuu takes a photo with his father’s friends.
Багийн гишүүн Саранхүү аавынхаа найзуудтай дурсгалын зураг татуулав.

Local aunts offered their fresh dairy products to the Peace Run team.
Нутгийн эгч нар шинэхэн цагаан идээнийхээ дээжийг "Энхийн гүйлт"-ийн баг хамт олонд өргөн барив.

We are very grateful to the local residents who welcomed us with their horses and gave our runners the wonderful opportunity to take commemorative photos.
Нутгийн уугуул иргэд өөрсдийн хүлэг морьдын хамтаар угтаж, гүйгчдэд маань дурсгалын зургаа татуулах алтан боломж олгосонд маш их баярлалаа.

Sri Chinmoy, the founder of the Peace Run, visited Mongolia in 2007. During his visit, as part of the “Lifting Up the World with a Oneness-Heart” program, he lifted 58 Mongolian white horses. Among them were white race horses brought from Tumentsogt, Sukhbaatar Province, gifted to Sri Chinmoy as a memorable tribute.
Энхийн Гүйлтийг санаачлагч Шри Чинмой нь 2007 онд Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр "Хорвоо Дэлхийг Эвийн Сэтгэлээр Өргөхүй" хөтөлбөрийн хүрээнд 58 Монгол цагаан морь өргөж байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас хурдны удамт цагаан морьдыг авчран, Шри Чинмойд бэлэг болгон дурсгаж байсан түүхтэй.

To celebrate the arrival of the Peace Torch, the sum’s administrative organizations jointly organized the “Tumentsogt Marathon,” a 3 km race divided into seven age categories, as part of a health promotion program for all residents. The Peace Run team runners also actively participated in the marathon.
"Энхийн Бамбар"-ыг угтан авах үйл явдлыг тохиолдуулан, сумын нийт иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, ЭМТ, Соёлын төв, ЭХАБ, Цагдаагийн хэсэг буюу сумын захиргааны байгууллагууд хамтран "Түмэнцогт Марафон" 3 км-ийн гүйлтийн тэмцээнийг нийт долоон насны ангилалд зохион байгуулж, "Энхийн Гүйлт"-ийн баг тамирчид ч тус марафонд шандас сорин, идэвхтэй оролцлоо.

From the continuous line of runners, we can see that the children and youth of Tumentsogt sum are very active in sports.
Тасралтгүй үргэлжлэх гүйгчдийн цуваанаас Түмэнцогт сумын хүүхэд залуучууд спортын маш өндөр идэвхтэй болохыг харж байна.

Running is the most affordable way to maintain your health.
Гүйлт бол хамгийн бага зардлаар эрүүл мэндээ тэтгэх боломж юм.

All race participants and local residents gathered at the Cultural Center square to take part in the Peace Run event and the award ceremony.
Нийт уралдаанд оролцогчид болон нутгийн иргэд Соёлын Төвийн талбайдаа цугларч, "Энхийн Гүйлт"-ийн танилцуулах арга хэмжээ болон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд өргөнөөр хамрагдав.

The Cultural Center presented outstanding performances by talented artists as a gift to the Peace Run team and the audience.
Соёлын төвийн зүгээс "Энхийн Гүйлт"-ийн баг тамирчид болон үзэгчдэд зориулж авъяаслаг уран бүтээлчдийн урлагийн үзүүлбэрүүдээр бэлэг барив.

Thank you to the singer who delighted everyone with traditional Mongolian folk song.
"Цэнхэрлэн харагдах уулс" Монгол ардын дуугаар олны сонорыг мялаасан дуучиндаа баярлалаа.

A talented young student’s Mongolian dance performance
Авъяаслаг бяцхан сурагчийн Монгол бүжгийн үзүүлбэр

The exceptionally talented young dancer, B. Oyunzul was receives the “Torch Bearer” award. We wish her great success and even higher achievements in her future journey!
Бяцхан биендээ багтамгүй авъяаслаг бүжигчин охин, 5Б ангийн сурагч Б.Оюунзулд "Энхийн бамбартан" шагналыг гардуулав. Цаашдын урлагийн замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

We expressed our gratitude for their full support of our activities and goals, presenting a certificate of appreciation to the sum’s administrative team.
Бидний үйл ажиллагаа, зорилгыг бүрэн дүүрэн дэмжиж ажилласанд талархаж, сумын захиргааны хамт олонд талархал илэрхийлэн, сумын ИТХ-ын дарга Л.Ганбат-д талархлын бичиг дурсгав.

We also expressed our gratitude to the Cultural Center team for warmly receiving the Peace Run team and organizing the introduction event with great ceremony.
Мөн үндсэн багийг хүлээн авч, танилцуулга арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсанд талархан, Соёлын төвийн хамт олны төлөөлөл, номын санч Б.Долгормаад "Оргилуур Урлаг" бүтээлийг дурсгав.

Members of the Peace Run team presented awards to the top athletes.
Шагналт байр эзэлсэн тамирчдад "Энхийн Гүйлт"-ийн багийн гишүүд шагнал гардуулав.

Congratulations to all the active young athletes and community members who participated enthusiastically in the “Tumentsogt" Marathon!
"Түмэнцогт Марафон"-д идэвхтэй хамрагдсан нийт спортлог хүүхэд, залуучууд, иргэддээ халуун баярыг хүргэе!

We sincerely thank E. Shurentsetseg, Deputy Governor of Tumentsogt sum; L. Ganbat, Chairman of the ITH; A. Maitsetseg, Director of the Health Center; L. Bayan-Ulzii, Head of the Search and Rescue Team; S. Otgonbaatar, Police Representative; as well as all staff, youth, and residents for their collaboration in organizing this Peace Run event alongside the local marathon in Sukhbaatar Province.
Энэ удаагийн Сүхбаатар аймгийн нутгаар дайран өнгөрөх "Энхийн Гүйлт"-ийн арга хэмжээг нутгийн нэрэмжит марафон гүйлттэй хамтран зохион байгуулсан Түмэнцогт сумын Засаг Даргын орлогч Э.Шүрэнцэцэг, ИТХ-ийн дарга Л.Ганбат, ЭМТ-ийн дарга А.Майцэцэг, Эрэн хайх аврах бүлгийн дарга Л.Баян-Өлзий, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч С.Отгонбаатар болон, нийт ажилтан албан хаагчид, хүүхэд залуучууд, иргэддээ гүн талархал илэрхийлье.

Another important event was the "Peace Lesson," and the entire team was very happy to have the opportunity to deliver this lesson to the students of Tumentsogt sum’s secondary school.
Дараагийн нэгэн чухал арга хэмжээ нь "Энхийн Хичээл" бөгөөд Түмэнцогт сумын ЕБС-ийн сурагчдад энэхүү хичээлийг хүргэх боломж олдсон явдалд нийт баг хамт олон маш их баяртай байв.

We expressed our gratitude to the school for actively involving the students in the "Peace Lesson" and presented the artwork "Jarna Kala" by Sri Chinmoy.
Тус сургуулийн сурагчдыг "Энхийн хичээл"-д идэвхтэй хамруулсанд талархан, сургуулийн хамт олонд Шри Чинмойн бүтээл "Оргилуур Урлаг" уран зургийг дурсгав. Шагналыг гардан авсан: Нийгмийн ажилтан Д.Ганчимэг

Let us make wishes for a peaceful and harmonious world!
Энх амгалан хорвоо дэлхийн төлөө хүслээ шивнэцгээе!

Thus, the day filled with excitement and joy came to an end as the Peace Torch visited Tumentsogt sum. Dear Children—you are the future owners of a peaceful and bright tomorrow.
Ийнхүү Түмэнцогт суманд "Энхийн Бамбар" айлчилсан хөл хөгжөөнтэй нэгэн өдөр өндөрлөлөө. Хүүхдүүд та нар минь энх амгалан, гэрэл гэгээтэй маргаашийн эзэд юм шүү.