
Өлгөөний Ховд хотоос Аймгийн ТГ Нийгмийн Бодлогын Хэлтэсийн дарга Д.Даваадорж, БТСХны хэлтэсийн дарга Ч.Сүхбаатар галт бамбарыг үдэн гаргаж өглөө.

ТГЗ дарга Ш.Даваатогтох, Хурлын дарга Б.Цэнд-Аюуш тэргүүтэй Ховд аймгийн Буянт сумын хамт олон бамбарыг хүлээн авлаа.

Хурлын дарга Д.Баатарсүрэн, ЗД орлогч Д.Нямбаяр болон Мянгад сумын хамт олон ийнхүү галт бамбарыг угтан авлаа.

Өлгийн сумын сургуулийн захирал Б.Мөнхбаяр болон хамт олон бамбарыг цааш Өлгий сумын зүг залан гүйхэд бэлэн боллоо.