
We would like to express our sincere gratitude to Deputy Governor E. Shurentsetseg, school chefs D. Altantsetseg and S. Oyuntuya, as well as school social worker Ganzul, for their kind support in organizing accommodation and meals for the Peace Runners during their stay in Tumentsogt.
Энхийн Гүйгчдийг Түмэнцогт суманд байрлах, хооллох үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажилласан Засаг Даргын орлогч Э.Шүрэнцэцэг, ЕБС-ийн тогооч Д.Алтанцэцэг болон С.Оюунтуяа нар, мөн сургуулийн Нийгмийн ажилтан Ганзул нартаа баярлаж талархаснаа илэрхийлье.

The Peace Run team is also invited to the opening ceremony of the “Tümen Mergen” archery competition.
Мөн "Энхийн Гүйлт"-ийн баг хамт олон "Түмэн Мэргэн" сурын харвааны тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд уригдав.

We presented a certificate of appreciation to Deputy Governor of Tumentsogt, E. Shurentsetseg, in gratitude for her outstanding support in organizing our event and for engaging a large number of local residents.
Түмэнцогт сумын Засаг даргын орлогч, Сумын мэргэн Э.Шүрэнцэцэгт бидний үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулан, иргэд төлөөлөгчдийг олноор хамруулсан явдалд талархан, дурсгалын бэлэг гардуулав.

Our Peace Run visit to Tumentsogt wraps up successfully. We once again extend our heartfelt thanks to the local residents who warmly welcome us, organize a variety of engaging events, and proudly represent Sukhbaatar Province.
Ийнхүү Түмэнцогт сумаар айлчилсан "Энхийн Гүйлт" маань амжилттай өндөрлөлөө. Биднийг халуун дотноор угтан авч, олон тооны сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан, Сүхбаатар аймгаа төлөөлөн оролцсон нутгийн иргэддээ дахин дахин баярлаж буйгаа илэрхийлье.

A representative of the archers bids farewell to the Peace Torch.
Харваачдын төлөөлөл Энхийн бамбарыг үдэж буй агшин

Tuvshinjargal, a long-distance runner and a marvel of endurance and perseverance, has always participated in the Peace Run
Энхийн Гүйлтэнд хэзээд алгасалгүй оролцдог, холын зайн гүйгч, тэсвэр тэвчээрийн гайхамшиг Түвшинжаргал

The residents of Khulunbuir were the first representatives from Dornod Province to join the Peace Torch relay.
Хөлөн буйр сумын иргэд Дорнод аймгаас Галт Бамбарын буухианд нэгдсэн эхний төлөөлөгчид байлаа.

In appreciation of their active participation in the Peace Run, a certificate of appreciation is presented to the representatives of Khulunbuir sum’s administration.
Энхийн Гүйлтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсанд талархан, Хөлөнбуйр сумын захиргааны төлөөлөлд талархлын бичиг дурсгав.

We sincerely and repeatedly express our deep gratitude to the local government officials, secondary school students, and community representatives who joined us, ran with the Peace Torch, and actively participated in the event.
Бидэнтэй нэгдэн, "Энхийн Бамбар"-тай нэгдэн гүйж, үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан нутгийн захиргааны албан хаагчид, ЕБСургуулийн сурагчид болон ард иргэдийн төлөөлөлдөө гүнээ талархаж буйгаа дахин дахин илэрхийлье.

We warmly thank the friendly and hospitable cooks of Khulunbuir sum’s kindergarten for treating our team to delicious huushuur and seeing us off with great kindness.
Хөлөнбуйр сумын найрсаг, зочломтгой цэцэрлэгийн тогооч эгч нартаа амттай хуушуураар баг хамт олныг дайлж, үдлэн мордуулсанд дахин дахин баярлалаа.

Our team’s eldest runner and our pride, Sumya, keeps running with a smile on her face…
Манай багийн хамгийн ахмад гүйгч, бид бүхний бахархал Сумъяа эгч маань инээмсэглэн гүйсээр л...

The children of Bulgan sum in Dornod Province continue the relay of the Peace Torch.
Дорнод аймгийн Булган сумын хүүхэд багачууд "Энхийн Бамбар"-ыг үргэлжлүүлэн буухиалав.

We warmly thank M. Erkhembat, Governor of Bulgan sum, for warmly welcoming our team and presented him with a certificate of appreciation.
Булган сумын Засаг Дарга М.Эрхэмбат-д баг хамт олныг халуун дотноор хүлээн авсанд талархан, талархлын бичиг дурсгав.

We are deeply grateful once again to the children and representatives of Bulgan sum’s administration for warmly welcoming us every time we visit and supporting us in every way.
Булган сумын хүүхэд багачууд, сумын захиргааны төлөөлөгчиддөө биднийг ирэх бүрт халуун дотноор угтан авч, бүхий л талаар дэмжин ажилладагт дахин дахин талархаж байна.

Bulgan sum, one of the earliest sums established in Dornod Province in 1924, celebrated its 100th anniversary in 2024. The Governor also expressed high appreciation for the Peace Run team’s dedication and goals by awarding the team leader, N. Tsogbaatar, the honorary title of “Honored Citizen of Bulgan Sum.
Булган сум нь 1924 онд байгуулагдсан Дорнод аймгийн анхны сумдын нэг бөгөөд, 2024 онд 100 жилийн ойн баяраа тэмдэглэсэн байна. Мөн Засаг Даргын зүгээс Энхийн Гүйлтийн баг хамт олны үйлс зүтгэл, зорилгыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэн, багийн ахлагч Н.Цогбаатар-ыг "Сумын Хүндэт Иргэн" цол тэмдгээр шагнав.

Representatives of promising young athletes from Dornod Province see us off.
Дорнод аймгийн өсөх ирээдүйтэй тамирчдын төлөөлөл биднийг үдэн мордууллаа.

The Choibalsan city football team welcome the Peace Run team and run together with them.
Чойбалсан хотын хөл бөмбөгийн шигшээ тамирчид "Энхийн Гүйлт"-ийн баг хамт олныг угтан, хамтдаа гүйлээ.

We warmly thank Ch. Ganbat, Deputy Governor of Dornod Province, for warmly welcoming our team and presented him with a Certificate of Appreciation.
Дорнод аймгийн Засаг Даргын орлогч Ч.Ганбат-д баг хамт олныг халуун дотноор угтан авсан явдалд талархан, "Талархлын бичиг" дурсгав.

Chimiddorj, Director of Dornod’s Sports Committee, meets with the international team members.
Дорнод аймгийн БТСГ-ын дарга Чимиддорж олон улсын баг тамирчидтай уулзав.

The Peace Run team successfully arrived in Choibalsan city. Our members from abroad, Anna from Russia and Roxana from Romania, have successfully completed their journey with the Peace Torch in Mongolia.
Чойбалсан хотноо "Энхийн Гүйлт"-ийн баг хамт олон амжилттай хүрэлцэн ирж, олон улсаас оролцож буй гишүүд болох ОХУ-ын гүйгч Анна, Румын улсын гүйгч Роксана нар маань Монгол улс дахь "Энхийн бамбар"-тай аяллаа амжилттай өндөрлөлөө.

We sincerely thank the leaders of Dornod Province — Deputy Governor Ch. Ganbat, Social Policy Specialist G. Tumurchuluun, and Head of the Sports Committee Chimiddorj — for warmly hosting the Peace Run team with a delicious dinner and providing comfortable accommodation at the “Choibalsan” hotel.
Дорнод аймгийн удирдлагууд болох Засаг Даргын Орлогч Ч.Ганбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Төмөрчулуун, БТСГ-ын дарга Чимиддорж нар "Энхийн Гүйлт"-ийн баг хамт олныг амттай оройн хоолоор дайлж, "Чойбалсан" зочид буудалд ая тухтай амруулсан явдалд гүн талархал илэрхийлье.