"Бамбарт буухиач" медаль

Slide1 Slide2 Slide4

Дэлхийг тойрон, улс орнуудаар аялж байх зуур бид ард түмнээ өөрийн хийсэн зүйл болон амьдралаараа бусдыг урамшуулж зоригжуулсан олон алдартай хүмүүстэй учирдаг. Энх Тайвны Гүйлт болон бамбар нь бидэнд энэ гайхамшигт хүмүүсийг алдаршуулах боломжийг олгож байна.

"Бамбарт буухиач" шагналыг хүлээн авсан дэлхийн алдартай хүмүүсээс доор дурдъя.

Шудахота Карл Льюс

Шри Чинмойн Нэгдлийн Гэр Энх Тайвны Гүйлтийн хэвлэлийн төлөөлөгч Шудахота Карл Льюс "Бамбартай буухиач" шагналын анхны эзэмшигч болсон нь бидний хувьд асар их хүндтэй үйл хэрэг болсон юм.


Доктор Дэвидсон Хепборн

Доктор Дэвидсон Хепборн ЮНЕСКО-гийн Ерөнхий Чуулганы 35-р Ерөнхийлөгч байх үедээ өөрийн нутаг Бахама улсад биднийг хүлээн авч уулзсан.


Билли Жон Кинг

Билли Жон Кингийн чин сэтгэл, сайн санааны үйлийг түүнтэй уулзсан азтай хүн бүр мэдэрч байлаа.


Хамба Дезмонд Туту

"1984 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн хамба лам Туту гүйгчдэд "Үнэн, энх тайван, нэгдлийн төлөө буй танай Энх Тайвны гүйлтийг би дэмжиж байна. Бурхан биднийг ах дүүс мэт, нэгэн гэр бүлийн гишүүд мэт, хүн төрөлхтний нэгэн гэр бүл мэт, Бурханы гэр бүл мэт амьдрахыг хүсч байна. " гэсэн маш хүчтэй илгээмжийг өгсөн юм.


Тимор Листе улсын Ерөнхий Сайд Ксанана Гусмао

 Тимор Листе улсын Ерөнхий сайд Ксанана Гусмао нь улсынхаа тусгаар тогтнолын тэмцлийн үед ард түмнийхээ агуу удирдагч байсан юм. Тэрээр цэргийн даргын хувьд хязгааргүй их зориг, олны итгэлээр дайсны хориглолтыг удирдаж байлаа. Одоо Ерөнхий Сайдын хувьд өөрийн удирдлагаар улс орноо урьд байгаагүй шинэ, өндөр түвшинд хүргээд байна.


Тимор Листе улсын анхны Ерөнхийлөгч асан Мари Алкитири

Тимор Листе улсын анхны Ерөнхийлөгч асан Мари Алкатири улсынхаа тусгаар тогтнолын хөдөлгөөний үед агуу удирдагчдын нэг байсан юм. Түүний цуцалтгүй зүтгэлийн ачаар дэлхий дахин Тимор Листегийн ард түмний амьдрал хэрхэн сэргэж байгааг сонсож байсан юм.

Latest reports from Mongolia - 2023

view all

Latest reports - around the world:

view all