ГҮЙЛТИЙН ТУХАЙ

Slide1 Slide4 Slide2 Slide3

Шри Чинмойн Эвийн-Өргөө Энхийн Гүйлт нь эх дэлхийнхээ энх амгалангийн төлөө эгээрэл хүслээ илэрхийлэх боломжийг хүн бүхэнд олгодог олон улсын буухиа гүйлт юм.

Энэхүү Гүйлт нь анх 1987 онд зохиогдож эхэлснээсээ хойш дэлхийн 160 гаруй улс орноор аялан сая сая хүний зүрх сэтгэлд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа билээ.

ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ  ГҮЙЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ   ХОЛБОГДОХ

Бид бүгдээрээ дэлхий хэмээх нэг л гэр бүлийн ахан дүүс. Энхийн Гүйлтийн зорилго нь хүн бүрийг энэ ганцхан дэлхий дээрээ ах дүүгийн ёсоор эвтэй найртай амьдарч, эх дэлхийгээ эвийн өргөө болгон цогцлоох үйлсийг тэдний хүчин чармайлтаар түргэсгэхэд оршиж байгаа юм. Энх амгалан цогцолсон дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө бид хамтдаа гүйж байна.

Энхийн Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй. Бидний зорилго бол дэлхийн бүх улс үндэстэн ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлж, эе  эвтэй, найрсаг сайхан харилцааг бий болгоход оршино.

Энхийн Гүйлт хэрхэн явагддаг вэ?

Энхийн Гүйлт бол дэлхий даяарыг хамруулсан буухиа гүйлт. Гүйгчид Энхийн галт Бамбарыг барин буухиалдаг. Хүмүүс улсаас улс дамжин аялдаг шиг Галт бамбар гараас гарт, хүнээс хүнд хүрч аялдаг.

Энхийн Гүйлтийн бамбарыг барин гүйх нь амьдралд тохиох ховорхон учрал бөгөөд энх амгалан дэлхий ертөнцийг цогцлоох энэхүү үйлс нь эрчимтэй, биелэхүйц, хүрч болохуйц бөгөөд бодитой юм байна гэсэн ухаарал туршлагыг оролцсон хүн бүрт мэдрүүлдэг. Сургуулийн сурагчдаас эхлээд төрийн тэргүүн хүртэл олон зуун мянган хүн энэхүү туршлагыг хүртэн баяр хөөрөө хуваалцаад байна.

БРОШУР ҮЗЭХ

Үндэслэгч - Шри Чинмой

Хүмүүс намайг цаглашгүй энэрэл, нигүүлсэх сэтгэлээрээ Энх амгалангийн биелэл  хэмээдэг... Харин би өөрийгөө энх амгалангийн биелэл бус энх амгаланд суралцагч хэмээн боддог. “Энх амгаланг тогтоогч” хэмээх нэрийдэл нь надаас хол давуу юм. Гагцхүү сурагч оюутан л суралцаж чаддаг. Энх амгаланд суралцагч байснаараа би хамгийн аз жаргалтай, хамгийн бахархалтай хүмүүн байх болно. Оюутан сурагчийн өмнө мэдлэгийн их далай, амар амгалангийн далай, энх амгалангийн далай л оршдог. 

Аяа энхийг мөрөөдөгчид өө!
Нааш ирцгээ. Хамтдаа алхацгаая.
Аяа энхийг хайрлагчид аа!
Нааш ирцгээ. Хамтдаа гүйцгээе.
Аяа энхийн төлөө зүтгэгчид ээ!
Нааш ирцгээ. Хамтдаа урагшилцгаая.

Шри Чинмой

2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд энэхүү шүлгийг 206 хэлээр орчуулан уншиж, Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.

Шри Чинмойн энх амгалангийн төлөө зүтгэсэн тавин жилийн зүтгэл нь ерөнхийлөгч Михаил Горбачев, ерөнхийлөгч Нельсон Мандела, Тереза эх зэрэг нэрт зүтгэлтнүүдийн талархлыг хүлээсэн юм.

1970 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тантын дэмжлэгээр Шри Чинмой Нью-Йорк дахь НҮБ-ын байранд долоо хоногт хоёр удаа энх амгалангийн сэдвээр цуврал лекц, яриа удирдан явуулж эхэлсэн бөгөөд 2007 онд насан хутгийг олох хүртлээ үргэлжлүүлсэн юм.

Шри Чинмой тамирчин, яруу найрагч, хөгжмийн зохиолч, гүн ухаантан, зураач байсан ба энх амгалангийн эрэлд энэ бүхэн нь хүчтэй үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг өөрөөрөө үлгэрлэн үзүүлсэн юм. Олон жилийн туршид тэрбээр хүмүүсийг эв нэгдэлтэй болгоход чиглэсэн олон тооны алс хэтийг харсан санал, санаачлагуудыг дэвшүүлж байсан юм. Эдгээр санаачлагуудаас хамгийн өргөн хүрээг хамардаг нь 1987 онд санаачлан зохион байгуулсан Эвийн Өргөө Энхийн Гүйлт билээ.

ШРИ ЧИНМОЙН ТУХАЙ


Энхийн Гүйлтийн багийн гүйгчид

Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлтийн багийн бүх гишүүд сайн дурын гүйгчид билээ. Энэхүү олон улсын Гүйлтийн багийн гишүүд нас, хүйс, ажил мэргэжил, нийгмийн бүх давхаргынхан ялгалгүй оролцож ажил, хичээл сургуулиасаа хэдэн долоо хоногийн чөлөө авч сайн дураараа оролцоцгоодог. 

БАГИЙН ГИШҮҮД

Манай гүйлтийн зохион байгуулалт

Энхийн Гүйлтийн зохион байгуулах төв хороо нь Нью-Йорк хотод байрладаг ч дэлхий даяар зохион байгуулахад улс орон бүрийн Энхийн Гүйлтийг зохион байгуулах хороодууд бие даан хариуцан зохион байгуулдаг.

The Sri Chinmoy Oneness-Home Peace Run Inc /Эвийн Өргөө Энхийн Гүйлт Зохион Байгуулах Хороо/ нь АНУ-ын Нью-Йорк мужид бүртгэлтэй 501(c)(3) ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

Бид Энхийн Гүйлтийг зохион байгуулахдаа ихэвчлэн сургууль, олон нийтийн байгууллага, спортын байгууллага болон аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран ажилладаг. Байгууллага, хамт олныг бид Энхийн гүйлтийн үзэл санааг тусган авч өөрсдийн гэсэн онцгой арга хэмжээг зохион байгуулахдаа ашиглахыг бас уриалдаг.

Эв эе надаас эхтэй! урианд урамшиж энэхүү хөгжил хөөртэй үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулах, энхийн талаар танин мэдүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрт 25000 гаруй сургууль, хүүхэд залуучуудын байгууллага Энхийн Гүйлтийг урьж угтан аваад байна

ХОЛБОО БАРИХ

Latest reports from Mongolia - 2023

view all

Latest reports - around the world:

view all