ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Хэвлэл мэдээлэл

Эвийн Өргөө Энхийн Гүйлт нь хүн төрөлхтний эв эетэй, энх амгалан дэлхийг цогцлоох нэгэн зорилгот хүсэл тэмүүллийг илэрхийлсэн олон улсын буухиа гүйлт юм. Энхийн Гүйлт нь жирийн иргэдийн дунд эв эе, энх амгаланг бий болгохын төлөө зохиогдож буй манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй хамгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болсноороо онцлог билээ.

Анх Шри Чинмойн санаачлагаар зохион байгуулагдсан Эвийн Өргөө Энхийн гүйлт нь өдгөө 35 жилийн ойтойгоо золгон 140 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа билээ.

Гүйгчид замдаа галт бамбарыг хүлээн авах, үдэж гаргах ёслолын арга хэмжээнүүдэд оролцож сургууль, цэцэрлэг болон эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдэг шилдэг байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас чухал гэдгийг таниулах юм.

Энхийн Гүйлтэнд Тереза эх, Ромын Пап лам зэрэг шашны төлөөлөгчид, ерөнхийлөгч М.С. Горбачёв, Нельсон Мандело зэрэг томоохон зүтгэлтнүүд, улс үндэстний тэргүүнүүд, Олимпийн аварга Карл Льюс болон эв найрамдлын төлөө итгэл, зүтгэлээ өргөсөн олон мянган хүмүүс оролцож байсан.

Энхийн Гүйлт нь энэ оны 4-р сард Америк улсын Нью Йорк хотоос гараагаа аван эхлэх бөгөөд манай улсад 5-р сарын 14-өөс эхлэн 54 хоног үргэлжлэх юм.

Энэ жил тус гүйлтэнд Австрали, ОХУ, Унгар, Шинэ Зеланд зэрэг улсаас гүйгчид оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна.

Энхийн гүйлтээр цар тахлын дараа ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй хөдөлгөөнд уриалж 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамруулан нийт 7254 км зайг эв эеийн бэлэгдэл болсон галт бамбарыг буухиална.

Олон улсын Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг Шадар Сайдын Ажлын алба, БТСУХ, Нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг захиргаа, Шри Чинмойн Марафоны Баг хамтран зохион байгуулж байна.

Latest reports from Mongolia - 2022

view all

Latest reports - around the world:

view all