• Slide1
  • Slide2
  • Slide4
  • Slide3

Mongolia

Шри Чинмой

Шри Чинмой бүхий л амьдралаа хүмүүн болон  улс үндэстний хоорондын эв, нэгдлийг бий болгохын төлөө зориулсан билээ. Тэрээр энэ хүсэл мөрөөдлөө маш эрчтэйгээр урлаг, спорт, хүмүүнлэгийн ажлаар дамжуулан хэрэгжүүлж байсан юм. Тэр даян дэлхийн эв нэгдлийг дэмжихэд хүчирхэг зэмсэг нь болсон спортын үүрэг оролцоог ихээр үнэлж байжээ. Шри Чинмойн талаар дэлгэрэнгүй унших.

Шри Чинмой илүү сэтгэл ханамжит хорвоо ертөнцийг бий болгох тал дээр олон үндэстнүүд, нийгмийн ондоо ондоо түвшний хүмүүс хэрхэн нэгдэн ажиллах талаар хэд хэдэн санаачилга гаргасан бөгөөд энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.

1987 онд Шри Чинмой олон улсын хэмжээнд, эгэл жирийн хүмүүсийн дунд тэднийг нэгтгэхийн төлөө Нэгдлийн Гэр Энх Тайвны Гүйлтийг анх удаа зохион байгуулжээ. Энэ гүйлт зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш дэлхийн 140 гаруй улсад зохион байгуулагдсан бөгөөд сая сая хүний амьдралд хүрсэн юм. 2005-2012 онд Эв Найрамдлын Гүйлт нэртэй байсан Энх Тайвны Гүйлт улс төр, мөнгө босгох үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд харин хүмүүст илүү тайван, илүү эв нэгдэлт хорвоо ертөнцийг бий болгох талаар өөрийн хүсэл мөрөөдөл, найдвараа илэрхийлэх боломжоор хангаж байна.

Амьдралын бүх хүрээний хүмүүс илүү сайн, илүү гэрэл гэгээтэй ирээдүйг хүсч,  энхийн бэлэгдлийн бамбарыг барина. Бамбараа нэгээс нөгөөдөө дамжуулснаар бид хорвоо ертөнцөд сайн үйл хийнэ гэсэн нэгэн санаагаар, хамтдаа  өөрчлөлтийг хийж чадна гэсэн нэгэн тэмүүлэлээр нэгддэг.

2005 оны 7 сард Шри Чинмой ийнхүү хэлжээ: “Дэлхийн эв эе, дэлхийн энх тайван. Эдгээр нь зөвхөн толь бичгийн үгс бишээ. Эдгээр нь жинхэнэ бодит үнэн, бурханлаг бодит үнэн, дээдийн дээд бодит үнэн. ”

"Энх тайвны бамбарын дөл
Энэ хорвоогийн хүн бүрийг
Сэрээн, сэргээх болтугай."