
The 4A grade students of Jargaltkhaan Sum participated in the "Peace Lesson" where they learned to respect each other, help their friends, love their families, and live in harmony.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЕБС-ийн Бямбадорж, Бямбажав багштай 4а ангийн сурагч хүүхдүүд "Энхийн хичээл"-д хамрагдаж, ахмад настнаа хүндэтгэн, найз нөхдөдөө туслаж, гэр бүлээ хайрлан, бие биетэйгээ эв найртай байх талаар суралцлаа.

The "Peace Torchbearer" award was presented to student B. Tengis, who has become a role model among his peers.
Үе тэнгийхэндээ үлгэр дууриалал болсон сурагч Б.Тэнгис-т "Энхийн бамбартан" шагналыг гардуулав.

Тус сургуулийн хамт олонд Энхийн Гүйлтийн хичээлийг амжилттай зохион байгуулсан явдалд талархан "Оргилуур Урлаг" бүтээл болон талархлын бичиг дурсгав.

Thank you to the teacher and students of Grade 4A at Jargaltkhaan Soum Secondary School.
Жаргалтхаан сумын ЕБС-ийн 4а ангийн багш, сурагчиддаа баярлалаа

Deputy Governor of Jargaltkhaan Sum, N. Otgonbayar and NEMA officer Ch. Lkhagvasuren relayed and sent off the "Torch of Peace."
Жаргалтхаан сумын засаг даргын орлогч Н.Отгонбаяр болон ОБЕГ-ын албан хаагч Ч.Лхагвасүрэн нар "Энхийн бамбар"-ыг буухиалан үдэн гаргалаа.

J. Odgiiv – Peace Run Team member, veteran athlete, and our inspiring role model
Энхийн багийн гишүүн, бид бүхний бахархал, үлгэр жишээ болсон ахмад тамирчин Ж.Одгийв

Students of Murun Sum Secondary School actively participated in the "Peace Lesson."
Мөрөн сумын ЕБС-ийн сурагчид "Энхийн Хичээл"-дээ идэвхтэй хамрагдлаа.

A certificate of appreciation was presented to E. Baljindorj, the representative of Murun soum.
Мөрөн сумын төлөөлөл болох багийн засаг дарга Э.Балжиндорж-д Талархлын бичиг гардуулав.

We expressed our gratitude to the school and presented the artwork "Jarna Kala" by Sri Chinmoy.
Сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, Шри Чинмойн "Оргилуур Урлаг" бүтээлийг дурсгал болгон гардуулав.

Team member Se. Oyungerel toward her hometown, Chingis City...
Багийн гишүүн Сэ.Оюунгэрэл төрсөн нутаг Чингис хотын зүг...

Sa. Oyungerel, who joined us from Darkhan city, continued to carry the torch forward.
Дархан хотоос бидэнтэй нэгдсэн Са.Оюунгэрэл бамбарыг үргэлжлүүлэн буухиалав.

Tolya, an honored member of the team from Umnugovi Province
Өмнөговь аймгаа төлөөлөн гүйж буй багийн хүндэт гишүүн Толяа

The representatives of the citizens of the birthplace of Great Chingis Khan warmly welcomed us.
Эзэн Чингис Хааны төрөлх нийслэлийн иргэдийн төлөөлөл биднийг угтан авлаа.

Romanian runner Roxana meeting a two-humped camel for the first time...
Румын улсын гүйгч Роксана анх удаа 2 бөхт тэмээтэй таарч буй нь...

Russian runner Anna also rode a camel for the first time.
Орос улсын гүйгч Анна ч мөн адил анх удаа тэмээ унаж үзэв.

The Torch of Peace was respectfully received by the Khentii Province’s athletics team and children, who passed it hand to hand in a relay.
Энхийн бамбарыг Хэнтий аймгийн хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид, хүүхэд багачууд хүндэтгэлтэйгээр залж, гараас гарт дамжуулан буухиаллаа.

We are deeply grateful to the children representing various sports and the local officials who warmly welcomed us with great honor.
Энхийн Бамбарыг хүлээн авахад төрөл бүрийн спортын төлөөлөл болсон хүүхдүүд, аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, БТСГ-ын даргын орлогч Г.Солонго, мөн түүнчлэн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, аймгийн ИТХ-н төлөөлөгч Э.Одхүү, Хэрлэн сумын ИТХ-н төлөөлөгч И.Дарьхүү, Хэрлэн сумын ИТХ-н төлөөлөгч К.Аманбек, аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Зоригтбаатар нар хүрэлцэн ирлээ.

Appreciation from Khentii Province for the mission and efforts of the Peace Run team.
Хэнтий Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Б.Түмэнжаргал Энхийн Гүйлтийн баг хамт олны үйлс зорилгыг үнэлж буйгаа илэрхийлэн, орон нутгийн зүгээс олгож буй "Хүндэтгэл" бүхий дурсгалын бэлгийг тусгайлан гардуулав.

Deputy Director of the Khentii Sports Committee, G. Solongo, was highly praised for her dedication to sports and was presented with the "Peace Torchbearer" award. Additionally, she warmly welcomed the Peace Run team in Chinggis City and provided special attention and strong support in organizing all related events.
БТСГ-ын даргын орлогч Г.Солонгын спортын төлөөх үйлс зүтгэлийг өндрөөр үнэлэн "Энхийн Бамбартан" шагналыг гардуулав. Дашрамд дурдахад, тэрбээр Чингис Хотноо Энхийн гүйлтийн баг бүрэлдэхүүнийг найрсгаар хүлээн авч, бүхий л арга хэмжээг зохион байгуулахад тусгайлан анхаарч, гүн туслалцаа үзүүлсэн билээ.

Хэнтий Аймгийн Засаг Даргын Зөвлөх Г.Тайванжаргалд талархлын бичиг гардуулав. Тэрбээр "Энхийн Гүйлт"-н арга хэмжээг бүрэн дүүрэн дэмжиж ажилласан билээ.

We sincerely thank everyone committed to growing the Peace Run across Khentii Province.
Эвийн Өргөө-Энхийн Гүйлт-д нэгдэж, бид бүхнийг халуун дотноор, ёслол төгөлдөр хүлээн авсан Чингис хотын засаг дарга Д.Аюурбунь, БТСХ-ны дарга Г.Солонго болон нийт албан хаагчид, үндэсний шигшээ багийн тамирчид, сурагч багачууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

The family and relatives of Se. Oyungerel, the Peace Run organizer responsible for Khentii Province, warmly welcomed us and presented many surprising gifts.
Энхийн Гүйлтийн Хэнтий аймаг хариуцсан зохион байгуулагч Сэ.Оюунгэрэл-ийн гэр бүл, төрөл төрөгсөд биднийг найрсгаар угтан авч, маш олон гэнэтийн бэлгүүд барьлаа.