
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн хамт олныг эелдэг дулаан сэтгэлээр угтан авсан Говь-Алтайн аймгийн Жаргалан сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Суурин дулааны хамт олондоо баярлалаа.

Аз жаргалтайгаар Жаргалан сумын хамт олон манай өнөөдрийн эхний Энхийн гүйгч Сатяаграхад Энхийн бамбараа дамжууллаа.

Энхийн бамбараа Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, ЕБС-ийн хамт олон угтан авлаа.

Мөнхжаргал гүйгч минь байхад
Мөддөө бид санаа амар шүү дээ
Замын ихэнхийг гүйдэг ч
Зогсоно гэж мэдэхгүй шүү дээ

Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, ЗДТГ-ын дарга Л.Мөнхжаргал, ЗДТГ-ын орлогч Б.Энхболд.